“Рио Тинто” компани жилд гурван сая каратын алмаз олборлохоор төлөвлөж байна
Нийтэлсэн: 2014-01-09 14:37:41
Бундолборлохоорер ордоос жилд гурван сая каратын алмаз олборлохоор төлөвлөж байна. Делигээс өмнө зүгт байрлах энэхүү орд ашиглалтад орвол алмаз үйлдвэрлэлийнхээ хэмжээг дэлхийн хамгийн том 10 ордын нэгд зүй ёсоор багтах юм байна. “Рио Тинто” компани 2004 онд анх илрүүлж байсан Бундер ордыг 25 жилийн хугацаанд ашиглавал 27.5 сая каратын алмаз агуулсан 37 сая тонн кимберлит буюу найрлагандаа алмаз агуулсан саарал хүдэр олборлон авах боломжтой гэж үзжээ. “Рио Тинто” компанийн хувьд 500 сая ам.долларын өртөгтэй Бундер ордын үйл ажиллагааг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар олборлолтод шаардагдах эхний хоёр шатны ажлыг хийж гүйцэтгэжээ.  
Мэдээг түгээх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэглэгчийн нэр:

Нийт сэтгэгдэл: 0